Шууд Chart

БНХАУ "J-20" тийрэлтэт онгоцныхоо давуу талыг анх удаа нийтэд үзүүллээ

2018-11-12 12:52:45

БНХАУ "J-20" тийрэлтэт онгоцныхоо давуу талыг анх удаа нийтэд үзүүллээ. Ням гарагт Хятадын ардын чөлөөлөх армийн нисэх хүчний 69 жилийн ой тохиож, энэ өдөр болсон үзүүлэх нислэгийн үеэр тус улс "J-20" нэртэй сайжруулсан тийрэлтэт онгоцуудаа нисгэжээ.

Онгоц тус бүр холын тусгалын дөрөв, бага тусгалын хоёр пуужин тээж, 10 минут орчим агаарын үзүүлбэр хийж, пуужингуудаа үзүүлсэн байна. Энэ тухай Хятадын шинжээч "Бээжин Америкийн F-22, F-35 зэрэг байлдааны шилдэг онгоцуудтай харьцуулагддаг "J-20" тийрэлтэт онгоцныхоо давуу талыг харууллаа гэж хэлснийг хэвлэлүүд уламжилжээ.

Мөн пуужингийн тухайд "J-20" хэмээх энэ онгоц нь агаарт хатуу хяналт тогтоох чадавхтай олон төрлийн пуужин тээх боломжтой гэж шинжээч тайлбарлажээ.

"J-20" хэмээх байлдааны энэ тийрэлтэт онгоц дэлхий дээр одоо ажиллаж байгаа тав дахь үеийн цөөн хэдэн онгоцны нэг юм. Энэ онгоцыг АНУ-ын F-22, F-35 онгоцуудтай зэрэгцүүлэн үздэг юм.   

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ "J-20" тийрэлтэт онгоцныхоо давуу талыг анх удаа нийтэд үзүүллээ   
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-15 19:52
Italiin injener popoviin nislegiin onoliig turshdag tosliig mongol injeneruud urgeljluulmeer

Бидэнтэй нэгдээрэй