Шууд Chart

"Талын хөх чоно"-нууд талбайн эздийг буулган авах уу

2018-11-13 15:38:20

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг өнөөдөр 19:10 цагаас Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатыг нутагтаа зохион байгуулж байгаа Тайваньтай тоглоно.

Анх удаа хоёрдугаар шатанд хүч үзэж байгаа манай шигшээ эхний тоглолтоо ДАШТ-нд оролцдог БНАСАУ-ын хүчтэй багийн эсрэг хийж 4:1-ээр хожигдсон. Харин зохион байгуулагч орны баг эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийж 2:1-ээр хожигдсон билээ.

Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Н.Наранболд, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Гарьдмагнай гэсэн туршлагатай тоглогчдоо нөөж, залуу тоглогчдоо нөөсөн юм. Майкл Вайсс дасгалжуулагч үүнийхээ үр шимийг өнөөдөр хүртэхийг хүсч байгаа бөгөөд "хамгийн туршлагатай тоглогчдоос бүрдсэн гарааны бүрэлдэхүүнийг зарлана" гэдгээ мэдэгдлээ.

Манай шигшээ 2018 онд албан ёсны найман тоглолт хийхдээ хоёр тоглолт дараалан хожигдсон тохиолдол гараагүй байгаа. "Талын хөх чононууд" хоёр тоглолтын нэгт нь хожил авч эсвэл тэнцэж байгаа сайн үзүүлэлтээ үргэлжлүүлж чадах эсэхийг та бүхэн 19:10 цагаас eaff.com сайт болон FOX SPORT 1, 3-р сувгаар шууд хүлээн авч үзээрэй.

Малайз 2:2 Монгол

Монгол 0:2 Маврик

Монгол 4:1 Макао

Умард Марианы Арлууд 0:9 Монгол

Монгол 1:1 Гуам

Сингапур 2:0 Монгол

Лаос 1:4 Монгол

БНАСАУ 4:1 Монгол

Тайвань - Монгол ?

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Талын хөх чоно"-нууд талбайн эздийг буулган авах уу  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй