Шууд Chart

Хэн, хэзээ, хаана, ямар хувцас сонгохоо ухаарах хэрэгтэй биз дээ

2018-11-16 12:43:44

Саяханы жишээг ярья. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод саяхан болсон “Монгол-Хятадын анхдугаар экспо” хэмээх томоохон хэмжээний үйл ажиллагаа болжээ.  

БНХАУ-ын муж бүрээс төлөөлөл ирсэн 12 мянган хүнийг хамарсан энэ том арга хэмжээнд манайхан хэрэндээ л бэлтгэлтэй очсон аж. Гурван улсын урлаг соёлын цэнгүүн гурван өдөр Хөххотод үргэлжилж, урлагийн үнэ цэнэ тэр тусмаа Монгол үндэсний бүжгээр шилдэг гэдгээ баталсан бахдалтай үйл болов. Олон улсын бүжгийн наадамд Монгол бүжигчид маань үндэсний бүжгээрээ оролцож, ёстой л шилдгийн шилдэг гэдгээ тэнд харуулаад ирсэн байна.

Гэтэл поп хамтлагууд маань элэг нэгт түмнийхээ нүүрийг түлж байгаад ирсэн хэмээн үзсэн хүн болгон хэлж байна.

Тодруулбал, Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгосон хэмээн өөрсдийгөө дөвийлгөдөг “Гурван охин”, "Sweetуmotion" хамтлаг Монгол Улсын урлагийн нүүр царай болон очжээ.

Харамсалтай нь тэнд суугаа Монголчууд ч тэндээс урлагийн таашаал мэдэрч чадаагүй гэнэ. Учир нь бидний аав ээжийн үед хит болж, өдгөө дэлхий дахинд хит болон эгшиглэж байгаа гэхэд хилсдэхээргүй “Улаанбаатарын үдэш” дууг сонсохоос ч төвөгтэйгээр дуулсан гэнэ.

Элдэв маяг нугалаа оруулж, хоолой салгаж дуулсан нь худал хэлсэн хүнд солгойрч байсан гэлтэй. Гэтэл уг дууг Хятад, Монгол хэлээр хольж дуулсан Өвөр Монголын залуу хамтлаг маргааш үдэш нь ёстой л гурван улсын залуучуудыг хуйлруулж чаджээ.

“Гурван охин”, "Sweetуmotion" хамтлагийг энд чадваргүй хэмээн шүүмжлэх гэсэнгүй. Мэдээж “Улаанбаатарын үдэш” чинь бидний өмч шүү гэдгийг тэнд зарлахыг хүссэн байж мэдэх юм.

Гэхдээ өмсөх хувцас, гаргах хоолой, хэнд хаана зориулж дуулж байна вэ гэдгээ бодолцох ёстой баймаар. Хэний ч мэдэхгүй шахам Өвөр Монголын дууч залуучууд тэдний дэргэд үндэсний цэвэрхэн богино дээл, урт түрийтэй гуталтай гарч ирээд эвлэгхэн дуулж байгаа нь үзэгчдийн нүдэнд дулаахан харагдсаныг хэлэх гэсэн юм. Ямар сайндаа “Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүдэд “Дотоожоор гоёсон хамтлаг” гэсэн нэрийг өгчихжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хэн, хэзээ, хаана, ямар хувцас сонгохоо ухаарах хэрэгтэй биз дээ  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
хөх [103.229.121.xxx] 2018-11-16 19:52
ЗӨВ Ш ТЭЭ МАЯГЛАЖ ДУУЛАХ ХУВЦАСАА ТОХИРУУЛАХ ГЭЭД БҮГД СОЁЛ.БҮДҮҮЛЭГ ГУРВАН ХҮҮХЭН Ш ТЭЭ.ХЭЛБЭР ХӨӨСӨН ХООСОН ТОЛГОЙНУУД
Uram hugaraw [188.141.99.xxx] 2018-11-16 15:29
Tanaihig iim sonin buduuleg bichne gej bodoj baisangui
Zochin [188.141.99.xxx] 2018-11-16 15:25
Araichdee MNB ingej bichih gejdee uneheer gaihaj bna tanaih medeendee tsenzur tawidaggui yumuu.Uursdiiguu duwiilguud ch geh shig ymar muuhai bichdegiin ene bichij bgaa bayarsaihand taalagdaagui ch zarim negend ni taalagdaj bolno
Зочин [64.119.24.xxx] 2018-11-16 14:04
mnb iim medee bichih gj dee. ymar shar hewlel bishdee. boliochee
Зочин [182.251.246.xxx] 2018-11-16 14:30
Kue odoo teged hun helehees naash gedeg hoino helmeer blood l helee shude.iim arga hemjeeg ulsiin gdeg utgaaraa ene baiguullaga l surwalj newtruulsen bj taarna. Hetsuu shd ulsiin nuur tahlaltsaj bj.

Бидэнтэй нэгдээрэй