Шууд Chart

Мөнхийн гоо үзэсгэлэн...

2018-11-16 13:51:33

Тайванийн нэгэн гэр бүл өтөлшгүй мэт гоо үзэсгэлэнгээрээ олныг гайхшруулж байна. Дизайнер мэргэжилтэй, загварын блоггер бүсгүй Лүрэ Сү өдгөө 41 настай авч гайхалтай залуу харагддаг гэдгээрээ сая сая хүмүүсийг алмайруулж байсан ч тэрээр ганцаараа тийм биш ажээ. Түүний дүү 36 настай Шэрон болон 40 настай Фаяфая нар нь ахлах сургуулийн сурагчид шиг харагддаг байна. Түүгээр зогсохгүй үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төрсөн эх болох 63 настай Мэй Ван нь бүжигчин байсан бөгөөд тэдний эгч гэж андуурмаар.

Яаж ингэж залуу харагддаг талаар Тайванийн “Фрайдэй” нэртэй сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Лүрэ Сү, “Ус ууж, хүнсний ногоо идэж хэвших нь залуу харагдах нууц” гэсэн байна. Мөн тэрээр хэлэхдээ, “Арьс хангалттай чийгшилтэй байвал хөгшрөх талаар санаа зовохгүй байж болно” гэжээ. Түүний дүү Фаяфая мөн ийм л санааг дурдахдаа "Усыг их хэмжээгээр хэрэглэх, ялангуяа өглөө босоод бүлээн ус уух нь маш хэрэгтэй" хэмээн зөвлөжээ. 























Нийтэлсэн: А.Баянмөнх

Мөнхийн гоо үзэсгэлэн...  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй