Шууд Chart

С.Цэрэнчимэд түүхэн амжилтын эзэн боллоо

2018-11-17 09:07:10

“Бухарест-2018” 23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч үзсэн дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, залуучуудын аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр  Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3 харьцаатай ялснаар медалийн тавцанд зогсох эрхийн эзэн болсон.

Ийн С.Цэрэнчимэд Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Тэрбээр өмнө нь “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртсэн юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Цэрэнчимэд түүхэн амжилтын эзэн боллоо  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй