Шууд Chart

Д.Амартүвшин аваргалж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв

2018-11-17 09:38:26

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн Гран При тэмцээн өчигдөр Нидерландын Гаага хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болсноос 60 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин аваргалсан.

Тэрбээр Болгар, Сири, Бразилын бөхийг ялж, хэсгээ манлайлсан. Мөн  хагас шигшээд гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатарыг торгуулиар ялсан. Ийн Д.Амартүвшин гавьяат аваргын төлөө Японы Аоки Даитай хүч үзэж ялснаар тэмцээний эхний өдөр Нидерландын тэнгэрт Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэлээ.

Үүнээс гадна түүнтэй нэг жинд зодоглосон Г.Болдбаатар АНУ, Нидерланд, Францын бөхчүүдийг ялаад Д.Амартүвшинд ялагдсан ч,  хүрэл медалийн төлөө олимпийн хүрэл медальт Бразилын Фелипе Китадайтай хүч үзэж, ялснаар Гаага хотын тэнгэрт Монголын хоёр жүдоч, нэг жинд алтан соёмбот Төрийн далбаагаа мандууллаа.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Амартүвшин аваргалж, Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
3213 [127.0.0.xxx] 2018-12-06 21:18
Manai 2ch mundag shvv. tom temceenii od ni gialalzaaria

Бидэнтэй нэгдээрэй