Шууд Chart

Монголд зусдаг хар тогоруу Японд өвөлждөг

2018-12-04 11:35:18

Монголын шувуу хамгаалах төвөөс Зүүн бүсийн ховор шувуудын нүүдлийн судалгаа хийж байгаа билээ. Энэ хүрээнд тус төв Хар тогоруу (Grus monacha)-ны нүүдлийн анхны судалгааг өнгөрсөн зун Дорнодын Улз гол, Түргэний цагаан нуураас эхлүүлсэн байна.

Хар тогоруу Монголд үрждэггүй бөгөөд зөвхөн зусдаг аж. Судалгааны дүнгээс харахад Монголд зусдаг хар тогоруу Дорнод аймгийн Баяндун сумын Түргэний цагаан нуураас хөдлөөд Хөх нуураар дамжин хойш эргэж, Оросын Тарь нуур, Онон голын ай сав, түүнээсээ зүүн эргэн урагшилсаар Амар мөрөнд хүрээд тэндээсээ уруудан Хятадын зүүн хойд хэсэгт саатаад, одоо Японд очсон байна.

Үүнээс харахад Монгол зусдаг хар тогоруу Японд өвөлждөг нь урьдчилсан байдлаар батлагджээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд зусдаг хар тогоруу Японд өвөлждөг  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй