Шууд Chart

Монгол эмэгтэй бүжгийн спортоор дэлхийн аварга боллоо

2018-12-04 12:23:17

БНХАУ-ын Шэнжен хотод латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах формэйшн тэмцээн болсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэн Н.Онондарь манлайлалыг үзүүлэв.

Тэрбээр ХБНГУ-ын “Grun Gold” хамтлагийн гишүүн аж.

“Grun Gold Club”-ийн дасгалжуулагч Robert Albanese түүний талаар ярихдаа “Н.Онондарь хамтлагийнхантайгаа маш сайн ойлголцдог. Тэр бол зүгээр ч нэг бүжигчин биш. Үнэхээр гайхалтай бүжигчин, мөн их хүнлэг хүн. Энэ Монгол охин бидэнд дандаа баяр баясал авч ирдэг. Өөрийн мөрөөдлийн төлөө тууштай зүтгэдэг Монгол охиндоо дасгалжуулагчийн хувьд илүү сайн сайхныг хүсэе” гэжээ.

-“Grun Gold” хамтлаг нь ДАШТ-д 12 дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ аж.  

Харин Н.Онондарь өөрийн нүүр хуудсандаа баяраа хуваалцахдаа:

Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад улам ухааруулж ойлгуулж өгч буй мэт...17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний эцэг эх бас хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн гэж хэлмээр байна. 2018 он тэр чигтээ олон юмыг дагуулсан, чанга жил байлаа миний хувьд... Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байлаа. Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ.Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна.Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би энэ “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүхэн эрхтэй хүн” гэдгээ мэдсэн.

Н.Онондарийн амжилтыг дурьдвал:

-Спорт бүжгийн Монгол Улсын зургаан удаагийн аварга

-Монгол улсын аварга шалгаруулан “Сарны цом” спортын бүжгийн тэмцээний таван удаагийн аварга

-МХО-ны хүрэл, мөнгөн медаль

-Спортын мастер цолтой

-2008 онд БНӨСолонгосын улсын Chun Cheon хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байр

-2009 онд Якутын Сахад болсон ОУ-ын хүүхдийн их наадамд хагас финал

-2010 онд Москва хотод болсон спорт бүжгийн өсвөр хоёрдугаар насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон

-2009 онны НТV-ээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” үндэсний шоуны ялагч

-2012 онд Стар хамтлагтайгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, долдугаар байр

-2012 онд Спорт бүжгийн холбооны шилдэг тамирчин

2018 оны найм, арванхоёрдугаар сард Германы “Grun Gold” хамтлагтай Европийн аварга

Арвахоёрдугаар сард дэлхийн аварга

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол эмэгтэй бүжгийн спортоор дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-04 18:19
Goy ymaa

Бидэнтэй нэгдээрэй