Шууд Chart

Дэлхийн хамгийн том цэцэг

2018-12-04 13:12:50

Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг энэхүү цэцгийг 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо Бекари анх олж нээжээ. "Amorphophallus titanium"-ийн дундаж хэмжээ 2 метр өндөр, 75 кг орчим жинтэй, дэлхийн хамгийн том цэцэг юм. Хамгийн хүнд нь 91 кг хүрсэн тохиолдол ч бий аж. Нью-Йоркийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэжээ.

Навчны урт 3 метр хүрэх ба 4 метр өргөн тархаж ургадаг энэхүү булцуут ургамал 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг байна. Цэцэг нь ердөө гуравхан өдөр болоод л гундаж унадаг ажээ.


Дэлхийн хамгийн том цэцэг  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-04 16:53
Hunees ch tom yum bna sh dee kkk

Бидэнтэй нэгдээрэй