Шууд Chart

“Dota 2” тоглоомын ДАШТ Шанхайд болно

2018-12-04 16:43:31

Цахим спортын дэлхийн хамгийн том тэмцээн болох “The International” наадмыг ирэх жил зохион байгуулах эрхийг урд хөршийн Шанхай хот авчээ. Ес дэх жилдээ болж буй “The International” буюу  “Dota 2” тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ийн Ази тивд анх удаа болно.

Тус тэмцээнд улсын 18 баг оролцох бөгөөд нийт шагналын сан 30 сая ам.доллар аж.

Сонирхуулахад, Хятадын “WingsGaming” баг 2016 оны “The International” наадамд түрүүлж, дэлхийн аваргын цом, 9.1 сая ам.долларын мөнгөн шагнал хүртсэн юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Dota 2” тоглоомын ДАШТ Шанхайд болно  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй