Шууд Chart

Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов

2018-12-05 12:03:37

Бямбажавын Ганбатыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Б.Ганбат хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллажээ.  

Мөн Цогтоогийн Ганчимэгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилов. Ц.Ганчимэг багш мэргэжилтэй. МУИС, Удирдлагын академи, “Их засаг” их сургууль төгссөн.

2000-2009 онд Ховд аймгийн Хүүхэд, залуучуудын төвийн дарга, 2009-2012 онд аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга, 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, 2016 оноос Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн даргаар ажилласан байна.


Нэр бүхий агентлагуудын дарга нарыг томилов  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Асуулт байна???? [127.0.0.xxx] 2018-12-05 13:58
2014 онд угалз 28, тэх 41, халиун буга 20, саарал чоно 20, бор гөрөөс 10, цагаан зээр 200 толгойг агнуулах, судалгаа шинжилгээний зориулалтаар идлэг шонхор шувуу 20 хүртэл толгойг барих, 310 толгой тул загас барих Засгийн шийдвэр гарч байсан байх юм. Ѳсгѳсний үр дүн юу байна? үүнээс судалгаа шинжилгээ, хамгаалалтанд хэдий хэрийг зарцуулав????? Мѳн яаманд мэргэжлийн бус хуульч хүн яг юуг үндэслэж дээрхи тоог гаргав??!!!

Бидэнтэй нэгдээрэй