Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн

2018-12-06 06:29:46

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо нийт нутгаар хүйтний эрч чанга байхыг анхааруулж байна.

2018 оны 12 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор,  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 23-28 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 20-25 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 23-25 хэм хүйтэн байна.

 2018 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 10-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хугацааны эхээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм, өдөртөө 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 9-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Улаанбаатарт өдөртөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй