Шууд Chart

Хөрөнгө оруулалт хөгжлийн “Шинэ Ховд” чуулган болно

2018-12-06 11:30:25

“Шинэ Ховд” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган энэ сарын 10-11-нд Улаанбаатар хотод болно. Тус аймгийн хөгжлийн гадаад, дотоод нөөц боломж, давуу талуудад үндэслэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой уг чуулганыг Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж.

Уг чуулганаар эрүүл мэнд, хүний хөгжил, боловсрол, соёл, ХАА, газар тариалан, хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц /Эрчим хүч, зам, барилга /, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг салбарын хүрээнд  Ховд аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нээлттэй танилцуулах юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөрөнгө оруулалт хөгжлийн “Шинэ Ховд” чуулган болно  
Үзсэн: 45 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй