Шууд Chart

Алаг-Эрдэнэ суманд сураггүй болсон эрэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

2018-12-06 11:41:20

Энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 28 настай эрэгтэй 02:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараад сураггүй байна гэх дуудлагын дагуу алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эг голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган хоёр удаа шумбалт хийж завиар 5 км, явганаар  голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагааг хийж байна. Эг голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байна.

Он гарсаар улсын хэмжээнд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 87 тохиолдол бүргэгдэж, 179 хүний амь насыг аварсан бол 104 хүн амиа алдсан байна. Усанд осолдож амиа алдагсдаас 11 нь хүүхэд байжээ. 


Алаг-Эрдэнэ суманд сураггүй болсон эрэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2018-12-06 14:51
Yagaad hkumuus alagerdnees alga bolood baigaa um bol, negee 2 hkytad oldson uu, yu bolood bainaa

Бидэнтэй нэгдээрэй