Шууд Chart

ШӨХТГ-ын ээлжит хуралдаан болж, 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ

2018-12-06 11:55:21

Өчигдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны гуравдугаар хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:

1.  “Таван богд кашмер” ХХК, “Ти Би Шэйр” ХХК болон “Эф Си Ай” ХХК-ийн нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах,

2.  Газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

3. Хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа,

Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал “Таван богд кашмер” ХХК, “НИК” ХХК-ний удирдлага, холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Хэлэлцэгдсэн асуудлыг Хуралдааны дарга, гишүүд дэмжиж нийт 3 тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм.

Тухайлбал, "Таван богд кашмер” ХХК, “Ти Би Шэйр” ХХК болон “Эф Си Ай” ХХК-ийн нэгдэхийг зөвшөөрсөн дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн бол газрын тосны бүтээгдэхүүний 90-ээс доош октантай автобензины зах зээлд “НИК” ХХК-ийг, хийжүүлсэн ундааны зах зээлд “M-Си-Эс Кока-Кола” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэлд бүртгэх шийдвэрийг тус тус гаргасан байна.

Эх сурвалж: ШӨХТГ


ШӨХТГ-ын ээлжит хуралдаан болж, 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ   
Үзсэн: 25 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй