Шууд Chart

“Miss World-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ бямба гарагт болно

2018-12-06 11:59:18

“Miss World-2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод үргэлжилж байна.

68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйн титмийн эзэн тодроход хоёр өдрийн хугацаа үлдлээ. Тодруулбал ирэх бямба гарагт “Miss World-2018” тэмцээний финалын шалгаруулалт болж, ялагчид тодорно.

118 орны гоо бүсгүйчүүд Саньяа хотод гурван долоо хоногийн турш шалгаруулалтад оролцож, урлаг, спорт, топ модель зэрэг  төрлүүдэд өрсөлдөн үнэлгээ авсаар байна. Эдгээр миссүүдийн зөвхөн 40 нь финалын шалгаруулалтад оролцох эрхийг авах бөгөөд БНХАУ, Кени, Франц, АНУ, Энэтхэг, Малайз, Тайланд зэрэг орны мисс өндөр үнэлгээг авчээ. Зохион байгуулагч орны БНХАУ-ын мисс П.Мао, Өмнөд Африкийн Тулиса, АНУ-ын Мариса Бутлер, Японы Канако Дате, Непалын Ш.Хативада нарын олон мисс бүхий л төрөлд амжилттай оролцож байна.

Монголын мисс Э.Энхриймаа хүчтэй оролцогчийн нэг болсон. Түүний хувьд авьяасын үзүүлбэрээр шилдэгт багтаж, финалын шалгаруулалтад 10 орны мисстэй бүжиглэхээр сонгогдсон. Мөн онлайн санал асуулгад хүчтэй оролцогч хэвээр байна. Э.Энхриймаад үлдсэн өдрүүдэд www.missworld.com сайтаар саналаа /VOTE/ өгөх боломжтой.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм.

Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлж байжээ. 

Монгол Улсын хувьд 2005 оноос эхлэн "Miss World" тэмцээн оролцож байгаа бөгөөд хамгийн өндөр амжилтыг 2016 онд А.Баярцэцэг үзүүлж, шилдэг 11-т шалгарсан юм. Мөн 2017 оны оролцогч Ц.Энхжин шилдэг 15 оролцогчийн нэг болж байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Miss World-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ бямба гарагт болно  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 15:47
Miss World-2018 ali suvgaar uzuulj bgaa ve hezee heden tsagt

Бидэнтэй нэгдээрэй