Шууд Chart

“Сүүн тэжээлт” аалз илрүүлжээ

2018-12-06 12:06:55

Хятадын эрдэмтэд үр төлөө сүүтэй төстэй шингэнээр тэжээдэг аалз илрүүлжээ. Тодруулбал, эрдэмтэд Зүүн өмнөд Азид өргөн тархсан, үүрлэж амьдардаг, гадаад төрхөөрөө шоргоолжтой төстэй, “Toxeus Magnus” зүйлийн үсэрдэг аалзыг судалсны дүнд эмэгчин нь сүүтэй төстэй шингэн бодис ялгаруулж, үр төлөө тэжээдэг болохыг нээжээ. Энэ төрлийн эмэгчин аалз төрснөөс хойш 20 гаруй хоногийн турш үүрнийхээ гадаргууд түрхсэн сүүтэй төстэй шингэнээр зулзагаа хооллодог юм байна. Харин зулзага нь өсөж томрохоороо өөрсдөө эхийнхээ гэдэснээс шингэн тэжээл хөхөх чадвартай болдог аж.

Аалзны “сүү” үнээний сүүтэй харьцуулахад уураг их ч өөх тос, элсэн чихрийн агууламж бага аж. Түүнчлэн судлаачид бас нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан нь аалз төрснөөсөө хойш 40 хоногийн дараа үржилд орох чадвартай болдог. Энэ үедээ эх аалз залуу эмэгчнийг үүрэндээ үлдэхийг “зөвшөөрч” эрэгчнийг “хөөх” маягийн үйлдэл гаргадаг. Ингэснээр үүрэнд үлдсэн  аалзны дийлэнх нь амьд үлдэж, харин “хөөгдсөн” эрэгчин аалзнууд үрэгддэг аж.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Сүүн тэжээлт” аалз илрүүлжээ  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 15:56
Хөөрхий муусайн эрчүүд хаана ч ялгаагүй нас богино юм даа ....
Харин тийм ээ [127.0.0.xxx] 2018-12-06 16:04
Ийн, ийн, ийннннн... Ум ма ни бад мэ хум

Бидэнтэй нэгдээрэй