Шууд Chart

“Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болно

2018-12-06 12:32:28

МЗЭ-ийн 90 жилийн ой 2019 онд тохионо. Энэ хүрээнд ирэх оны нэгдүгээр сарын 7-нд “Алтан-Өд” наадам болох бол Эрдэм шинжилгээний хурлыг маргааш нь МУИС-ын номын санд зохион байгуулах гэнэ. Тус хурлаар сүүлийн хориод жилд Монгол Улсад уран зохиол ямар замаар явж ирэв, цаашид хэрхэн ажиллах ёстой вэ, дэлхий нийтийн сонорт хэр их хэмжээнд хүрсэн байна вэ гэдэг хүрээнд хэлэлцэх аж.

Харин оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болохоор тогтжээ. Иймд бүтээлүүдээ хоёр хоногийн өмнөөс аваад эхэлсэн юм байна.

Энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид ирж оролцохоор бүртгүүлжээ.

Харин нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ байгуулагдсан өдрөө ойн баярын хурлаа хийх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом” наадам нэгдүгээр сарын 5-нд Говьсүмбэр аймагт болно  
Үзсэн: 41 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй