Шууд Chart

“Тойргийн цагдаа Буян” кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ

2018-12-06 12:44:17

БНХАУ-ын Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулсан “Тойргийн цагдаа Буян” киног энэ сарын 18-нд Ардын их хурлын танхимд гаргахаар болжээ.

Бүх хятадын Кино урлагийн зөвлөл, “Хятад кино” нэгтгэл, Кино үзвэрийн “Хуаша” компаниас эрхлэн зохион байгуулсан Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойд зориулсан есөн киног танилцуулах хурал өнгөрсөн сарын 29-нд Бээжинд болсон.  Эл хурлаар Өвөр Монгол цагдаа Буянгийн тухай өгүүлэх дээрх бүтээлийн нээлтийг АИХ-ын танхимд зохион байгуулах шийдвэр гаргажээ.

Эл кино төсөл 2014 онд эхэлсэн бөгөөд 2017 онд жүжигчдийн сонгон шалгаруулалт явуулж, зураг авалт тавдугаар сард эхэлж, ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урдын хойд хошуунд явагдсан аж. Түүнчлэн эл киноны жүжигчдийн багийн 90 хувь нь монгол уран бүтээлч гэнэ.

“Тойргийн цагдаа Буян” киноны гол баатар Урдын хойд хошууны цагдаа Буяндэлгэр 21 жилийн турш 900 гаруй оршин суугчдын амь, эд хөрөнгийг хамгаалж, жил бүрийн 280 гаруй хоногийг малчдын хотонд өнгөрүүлсэн аж. Тэрбээр мөн Бүх Хятадын “Хамгийн бахархалт ардын цагдаа” цол хүртсэн юм байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Тойргийн цагдаа Буян” кино энэ сарын 18-нд нээлтээ хийнэ  
Үзсэн: 29 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй