Шууд Chart

“Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно

2018-12-06 12:46:31

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Бөртэ чоно” наадам энэ сарын 14-нд болох байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас долоо хоногоор хойшилжээ.

16 дахь жилдээ болох наадамд шилдэг эрэгтэй, эмэгтэй болон залуу тамирчин, дасгалжуулагч, багийн спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Сонирхуулахад өнгөрсөн жил “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумьяа, гавьяат тамирчин Д.Отгондалай нар хүртэж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бөртэ чоно” наадам энэ сарын 21-нд болно  
Үзсэн: 36 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй