Шууд Chart

Японы Засгийн газар Таро Коногийн ОХУ-д хийх айлчлалын асуудлыг нарийвчлан хэлэлцэж байна

2018-12-06 13:11:56

Японы Засгийн газар Гадаад яамны сайд Таро Коногийн энэ сарын дундуур ОХУ-д хийх айлчлалын асуудлыг нарийвчлан хэлэлцэж буй юм байна. Энэ талаар Японы “Никкэй” сонинд өнөөдөр мэдээлжээ.

Сайд айлчлалынхаа үеэр Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Аргентинд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос, Японы удирдагчид энхийн гэрээ байгуулах ажлыг Гадаад яамны сайд нартаа хариуцуулахаар тохиролцож, харин орлогч сайд Игорь Моргулов, Такэ Мори нарыг энэ асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилсон юм.

Өмнө нь энэ оны есдүгээр сарын 14-нд Сингапурт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар мөн дээд хэмжээний уулзалт хийсэн. Тэр уулзалтын дараа Японы ерөнхий сайд 1956 оны Зөвлөлт-Японы хамтарсан тунхагийг үндэс болгон талууд энхийн гэрээний асуудлаарх яриа хэлэлцээний үйл явцаа түргэтгэхээр тохирсон гэж мэдэгдэж байсан юм.

Тэрхүү тунхагт маргаантай дөрвөн арлын хоёр нь болох Хабомаи, Шикотан арлыг ЗХУ-аас Японд шилжүүлэхийг зөвшөөрсний дараа талууд энхийн гэрээ байгуулахад бэлэн гэж заасан байдаг байна.

Уг баримт бичгийг хоёр тал хоёул батламжилсан боловч хожим нь Япон улс Кунашир, Итуруп, Шикотан, Хабомаи дөрвөн арлыг бүгдийг буцааж авахаар санаархан тэр тунхагийг хэрэгжүүлэхээс татгалзсан байдаг. Тэдгээр дөрвөн арлыг дөрвүүлэнг нь буцааж авах Япон улсын албан ёсны байр суурь өнөөдөр ч хэвээрээ. Түүний дараа л зөвхөн энхийн гэрээ байгуулна гэж мэдэгддэг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы Засгийн газар Таро Коногийн ОХУ-д хийх айлчлалын асуудлыг нарийвчлан хэлэлцэж байна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй