Шууд Chart

Ном тээсэн тэмээн жингийн цуваа найрагчийн сум руу хөдөллөө

2018-12-06 13:27:32

Монгол ёс заншил, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан Дорноговь аймгийн Хамарын хийдээс Улаанбадрах сум руу ном тээсэн тэмээн жингийн аялал өнөөдөр эхэллээ. Эл номтой аяллыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, соёлын гавьяат зүтгэлтэн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны гэгээн дурсгалд зориулж Арлааны Эрдэнэ-Очир сан болон түүний хүү Э.Цагаан-Уул, гэр бүл, ах дүү төрөл төрөгсөд нь санаачлан зохион байгуулж байгаа юм.

 "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин Хамарын хийдийн  цогцолбороос өнөөдөр хөдөлсөн бөгөөд хоёр хоног явж, энэ сарын 8-ны өглөө Улаанбадрах суманд хүрнэ. Түүнчлэн энэ хугацаанд тэмээ хөлөглөсөн найрагчид "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага уншиж, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүнд оролцож, тэмээгээр тээж очсон 1000 номоо Улаанбадрах  сумын номын санд хүлээлгэн өгөх аж. 

Үүнээс гадна "Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жингийн аяллын үеэр МҮОНРТ-ийн уран бүтээлчид тусгай нэвтрүүлэг бэлтгэх юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ном тээсэн тэмээн жингийн цуваа найрагчийн сум руу хөдөллөө  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй