Шууд Chart

Төв аймагт элэгний хөтөч бэлтгэх сургалт боллоо

2018-12-06 13:48:40

Төв аймгийн засаг даргын тамгын газарт элэгний хөтөч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Үүнд 27 сум тус бүрээс гурван эрүүл мэндийн ажилтан ирж оролцон ард иргэдийг элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд юу хийх ёстой талаар мэдээлэл олж авсан юм.

2016 оноос эхлэн “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тус аймагт элэгний “B” вирустэй 2139 иргэн бүртгэгджээ. Үүнээс идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан 312, хамрагдалтын хувь 15 хувь, эмчилгээнд хамрагдсан 118 иргэн байна.

Мөн элэгний “С” вирустэй гарсан 2348 иргэн байгаагаас идэвхжил тодорхойлон шинжилгээнд хамрагдсан 1316, хамрагдалтын хувь 56,04 хувьтай, эмчилгээнд хамрагдсан 724 иргэн байгаа талаар аймгийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Элэгний өвчлөл өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Тиймээс Япон Улсад амжилттай хэрэгжиж байгаа элэгний хөтчийн сургалтыг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа юм. Сургалтын үр дүнд элэгний хөтчүүд бэлтгэгдснээр элэгний вирусээс сэргийлж иргэдэд тодорхой мэдээллийг хүргэх үндэс суурь тавигдана гэдгийг албаныхан онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймагт элэгний хөтөч бэлтгэх сургалт боллоо  
Үзсэн: 39 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй