Шууд Chart

АНУ-ын Сенатын гишүүд Жамаль Хашоггийг хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага тооцох тогтоолын төсөл санаачилжээ

2018-12-06 14:10:43

АНУ-ын Конгрессын дээд танхимын хэсэг гишүүн Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа болон Олон улсын хамтын нийгэмлэгт хандаж Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насанд халдсан хэрэгт холбоотой этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан тогтоолын төслийг санаачилж өргөн бариад байна.

Энэ санаачилгыг Сенатын гишүүн, Бүгд найрамдах намаас сонгогдсон Линдси Грэм, Марко Рубио, Тод Янг, Ардчилсан намаас сенатад сонгогдсон Дайэнн Фйанстайн, Эд Марки, Крис Кунс нар хамтран санаачилжээ.

Тэд энэ төсөлдөө Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайжийг уг хэрэгт холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Иемен дэх хүмүүнлэгийн хямрал, Катарыг бүслэн хаасан, улс төрийн тэрс үзэлтнүүдийг хорьсон, өрсөлдөгчдийнхөө эсрэг хүч хэрэглэдэг зэрэгт буруутгаж байгаагаа ч илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Сенатын гишүүд Жамаль Хашоггийг хөнөөсөн этгээдүүдэд хариуцлага тооцох тогтоолын төсөл санаачилжээ   
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй