Шууд Chart

Индонез улсад 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2018-12-06 14:25:55

Индонез улсын Ломбок арал дээр өнөө өглөө 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Европ газар дундын тэнгисийн сейсмологийн төвөөс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь Маратам хотоос 23 км-ийн зайд, 30 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 09:02-т болсон байна. Газар хөдлөлтийн дараа цунами болох эрсдэл үүсээгүй учир түгшүүр зарлаагүй аж. Одоогоор ямар гарз хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Маратам хотод газар хөдлөлтийн чичиргээ их мэдэгдсэн учир хотын иргэд сандран үймэлдэж аюулгүй газар руу зугтаацгааж байсан нь иргэдийн гар утсаараа хийсэн бичлэгүүдээс тодорхой харагдаж байлаа.

Ломбок арал дээр өнгөрсөн 7-9 сарын хооронд болсон газар хөдлөлтүүдийн уршгаар 500 гаруй хүн амь насаа алдсан юм. Мөн 500 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвэж байсан билээ. Хамгийн сүүлд энэ арал дээр 7.2 магниутын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улсад 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ   
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй