Шууд Chart

Хөлдсөн мөсийг ховхолж, нийтийн эзэмшлийн талбайг аюулгүй болгожээ

2018-12-06 15:24:55

Өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20, 21 дүгээр гудамж, 17 дугаар хорооны Зүрх-Уулын гуравдугаар гудамжны айл өрхийн эзэмшлийн хашаа, гудамжнаас булгийн ус, газрын хөрснөөс нэвчин урссаны улмаас тухайн орчны нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамж, айл өрхийн хашаа усанд автаж хөлдөлт үүссэн. Үүнээс шалтгаалж, хөлдсөн мөсний түвшин нэмэгдэж, халтиргаа гулгаа үүсч иргэд халтирч унах, эрүүл мэндээрээ хохирох, бэртэж гэмтэх, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учрах, шуурхай албаны автомашин болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Авто замын гэрлэн дохио” компанийн хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус дүүргийн Үер ус, хөлдөлт, ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн гишүүдээс өгсөн үүрэг чиглэл, мэргэжлийн байгууллагын хяналтанд гүйцэтгэгч байгууллагаас шаардлагатай хүнд машин механизм, техник хэрэгслийг гаргаж,  өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-нийг хүртэл нийт таван хоногийн хугацаанд түргэн шуурхай ажиллажээ.

Ийн тус дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20, 21 дүгээр гудамж, 17 дугаар хорооны Зүрх-Уулын гуравдугаар гудамжны айл өрхийн нийт хоёр байршил газарт булгийн ус, газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүссэн 1.6 километр нийтийн эзэмшлийн гудамж талбай, таван айл өрхийн эзэмшлийн хашаанд хөлдсөн мөсийг ховхолж, үер усны далан руу ачиж тээвэрлэжээ. Түүнчлэн 175 тонн хайрга асган тухайн зам талбайг засварлан сэргээж, шинээр 900 метр суваг шуудуу татаж, үер усны далантай холбож, хүнд даацын 10 техник хэрэгсэл, 50 ажилтантайгаар ажиллаж, гэрээнд заасан хугацааны дагуу ажлаа дуусгаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

 









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлдсөн мөсийг ховхолж, нийтийн эзэмшлийн талбайг аюулгүй болгожээ  
Үзсэн: 50 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй