Шууд Chart

Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохион байгуулав

2018-12-06 18:47:57

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав баг” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагч, 62 дугаар сургуулиас 170 нийт 320 сурагчдад “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Хязгааргүй мөрөөд”  “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” зэрэг сэдвүүдээр цогц сургалт өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ Тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга нар мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.

Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх сургалт, нөлөөллийн ажлуудыг 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад энэ сарыг дуустал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохион байгуулав   
Үзсэн: 26 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй