Шууд Chart

"Ган үзэг-2018" сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмын санал асуулга эхэллээ

2018-12-07 09:51:15

"Ган үзэг-2018" Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын цахим санал асуулга эхэллээ. Санал асуулгад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нийт 5 номинацийн 28 төрөлд 156 материал ирүүлжээ. 



Тодруулбал,

  • Шилдэг байгууллага - 26
  • Шилдэг бүтээл - 38
  • Орон нутаг - 33
  • Шилдэг редактор - 22
  • Шилдэг сэтгүүлч - 37 нэр дэвшигч өрсөлдөж байна. 


Санал асуулга өчигдөр /2018.12.06/ эхэлсэн бөгөөд 24 цагийн турш үргэлжилж, өнөөдөр /2018.12.07/ 22:00 цагт хаагдана. Нэг IP хаягаас нэг удаа хэдэн ч номинацад санал өгөх боломжтой.

САНАЛ АСУУЛГА-Д ОРОЛЦОХ

Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллага, бүтээлд санал өгөхдөө холбогдох мэдээллийг тухайн нэр дэвшигчийн нэр болон зурган дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. ЭНД дарж дэлгэрэнгүй харна уу. 

Санал асуулгын талаарх санал хүсэлтээ 11-330948, 99736725 дугаарт хандаж, илэрхийлэх эрхтэй. 


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 

Ажлын алба 


"Ган үзэг-2018" сэтгүүл зүйн салбарын тэргүүн наадмын санал асуулга эхэллээ   
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-07 12:40
Uliral ba zoxiolch.Danzangiin Nyamaa

Бидэнтэй нэгдээрэй