Шууд Chart

Дэлхийн түүхүүд: Төр амгалан бол улс амгалан

2018-12-07 10:46:31

BBC World News, TV Rain (ОХУ), UN Futura (Бразил) NDTV( Энэтхэг), PMS (Колумб) BBC Arabic (Араб), NTCU (Украйн) зэрэг олон улсын 75 гаруй олон нийтийн телевизийн 600 гаруй сая үзэгч дэлхийн шилдэг баримтат кино төслөөр “нэгдэж холбогдсон” байдаг.

МҮОНРТ дэлхийн олон нийтийн телевизүүдийн жишгээр “World Stories “ баримтат контентыг энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэд хүргэсэн.  Мөн “World Stories- MNB” төслийн хүрээнд чанартай, хараат бус бие даасан, албан ёсны зохиогчийн эрхтэй контент үзэгчдэд хүргэх үүргээ ийн дэлхийн контентээр биелүүлж байгаа билээ.

Тэгвэл МҮОНТ-ийн Дэлхийн түүхүүд нэвтрүүлэг ирэх долоо хоногийн шинэ дугаартаа найруулагч Родриго Васкесын “Хувьсгал” (Энэ бөмбөрцгийн хаана ч байсан гүрэн тив, улс орнуудын хувьд төр амгалан бол улс амгалан) баримтат бүтээлийг онцолж байна. Дэлхийн түүхүүд нэвтрүүлэг ирэх даваа гарагт 21:10 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр, Лхагва гарагт 22:10 цагт МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгаар гарна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн түүхүүд: Төр амгалан бол улс амгалан  
Үзсэн: 27 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй