Шууд Chart

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл аваагүй дуулсан дуучдын нэрсийг зарлана

2018-12-07 10:55:50

Зохиогчийн эрх гэдэг бол үнэт зүйлсийн сүнсийг хамгаалах эрх чөлөө юм. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон уран бүтээлчдийн эрхийг бодитоор хамгаалахын тулд тѳрийн болон тѳрийн бус байгууллага, хамтын удирдлагын байгууллага, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Уг байгууллага нь гишүүддээ үйлчилдэг хамтын удирлагынх юм. Одоогоороо хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгч нийлсэн 900 гаруй гишүүнтэй.

Сүүлийн үед дуучид хуучны дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй, анх дуулсан дуучнаас нь зөвшөөрөл авсан гэх мэтээр дур мэдэн дуулах болсон. Оюуны өмчийг хүндэлж, зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй MOSCAP-тай гэрээ байгуулан дуулдаг дуучид нь тоотой цөөхөн ажээ.

MOSCAP-аас нэр бүхий зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучидыг тухайн дууг дуулах эрхийг түтгэлзүүлэх тухай мэдээллээ. Дуулах эрхийг хассан зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дуучдыг удахгүй зарлах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл аваагүй дуулсан дуучдын нэрсийг зарлана  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй