Шууд Chart

Гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү

2018-12-07 11:45:02

Өчигдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд айлын гэр шатаж, гурван настай эрэгтэй хүүхэд амиа алдсан байна. Нийслэлд объектын гал түймэртэй холбоотой найман дуудлага бүртгэгдэж гал түймэр унтраах аврах ангийнхан ажиллажээ.

Улсын хэмжээнд гарсан ахуйн гал түймрийн дуудлагын тоо өмнөх оныхоосоо 40 гаруй дуудлагаар өсч, хохирлын хэмжээ 42 хувиар нэмэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр, он гарсаар 11 сарын байдлаар 3 мянга гаруй удаагийн объектын гал түймэр гарч, 15,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 66 хүн амь насаа алдан, 42 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Үүний дийлэнх нь ил задгай гал, асгасан үнс нурм, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, цахилгааны буруу холболтоос шалтгаалжээ. Тиймээс хүйтэрч, галлагааны улирал эхэлсэн энэ үед айл өрхүүд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг санууллаа.


Гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжилнэ үү   
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй