Шууд Chart

Эрлийн ажиллалааг дахин эхлүүлжээ

2018-12-07 11:49:27

Энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 28 настай эрэгтэй 02:00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гараад сураггүй байна гэх дуудлагын дагуу алба хаагч, ар гэрийнхэн нийлсэн 48 хүн өчигдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Эг голын зүүн эрэг дагуу 25 цооног гарган хоёр удаа шумбалт хийж завиар таван км, явганаар  голын эрэг дагуу 11 км зайд эрэн хайх ажиллагааг хийжээ. Эг голын мөсний зузаан 5-10 см, зарим хэсэгтээ хоёр см зузаантай, дунд хэсэгтээ хөлдөөгүй байсан байна. Өчигдрийн эрэл үр дүнд хүрээгүй тул зогсоож,  өнөө өглөө дахин эхлүүлжээ. 


Эрлийн ажиллалааг дахин эхлүүлжээ   
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-07 14:24
согтуу юм бол нэг газар шартаад айлд хэвтэж байгаа биздээ,аль согтуу хүнийг эрэхэвдээ

Бидэнтэй нэгдээрэй