Шууд Chart

Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна

2018-12-07 11:51:36

Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон.

Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны 2 дугаар хагаст нийт 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 11 дүгээр сар гарснаас хойш нийт 375 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш 12 дугаар сарын 05-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11%-д хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна.

 

МОНГОЛБАНК


Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна  
Үзсэн: 49 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй