Шууд Chart

Түүхий нефтийн үнийг дэмжих үүднээс ирэх онд үйлдвэрлэлээ бууруулахаар шийдвэрлэжээ

2018-12-07 12:03:37

ОПЕК-ийн зөвлөгөөнөөр түүхий нефтийн үнийг дэмжих үүднээс ирэх онд үйлдвэрлэлээ бууруулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч өчигдөр Венад болсон уулзалтад оролцогчид олборлолтоо бууруулах тодорхой аргачлал дээр тохиролцож чадаагүй байна.

Тэд өнөөдөр ОПЕК-т гишүүнчлэлгүй ОХУ болон бусад улстай маргаантай асуудлуудаа хэлэлцэхээр төлөвлөж байна. Иракийн нефтийн сайд Тамир Аббас Гадбан сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ ОПЕК-ийн орнууд бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хэрхэн бууруулах тухайд тохиролцоонд хүрсэн. Харин түүнээ хэрэгжүүлэх тал дээр байгууллагын гишүүн бус, холбоотон орнуудтай хэлэлцээ хийх шаардлагатай байгаа гэсэн байна.

Тэрбээр мөн зөвшилцөлд хүрч чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. ОПЕК-ийн орнууд Иранаас нефть импортлохыг хязгаарласан АНУ-ын хоригийн үр дагаврыг арилгахын тулд олборлолтоо өргөжүүлээд байсан юм. Үүнээс үүдэн түүхий нефтийн нийлүүлэлт зах зээлд үнийн уналт дагуулж болзошгүй гэсэн болгоомжлол газар аваад байгаа. Өнгөрөгч 10 дугаар сард оргилдоо хүрч байсан нефтийн үнэ одоо бараг 30-аад хувиар унаад байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Түүхий нефтийн үнийг дэмжих үүднээс ирэх онд үйлдвэрлэлээ бууруулахаар шийдвэрлэжээ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй