Шууд Chart

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэндчилгээ дэвшүүллээ

2018-12-07 12:07:36

Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан худалдааны салбарын нийт ажилтан ажиллагсад, бизнес эрхлэгчид, худалдааны салбарын түүхийг бүтээлцэхэд идэвхтэй оролцож, өөрийн мэдлэг чадвар, оюун ухаан, хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууд Та бүхэндээ баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 40 гаруй хувь нь худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, 200 гаруй мянган ажилтан ажиллагсад энэ салбарт ажиллаж байна. Дотоод худалдааны салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 16,7 хувийг бүрдүүлж, салбарын нийт борлуулалт 20 их наяд төгрөгт хүрсэн байна.

Олон улсын хөгжлийн чиг хандлагыг даган үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн, хүртээмжтэй, чанартай, соёлтой үйлчилгээг үзүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тогтвортой, тууштай төрийн бодлого шийдвэр онцгой чухал. Иймээс үе үеийн Засгийн газраас худалдаа, үйлчилгээний салбарын эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн үр ашигтай олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээ, борлуулалт, ханган нийлүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх, дотоод худалдааны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдааг дэмжин хөгжүүлэх, хоршоо, худалдаа, үйлчилгээний салбарын хууль эрх зүй, стандарт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилт арга хэмжээг тусган хэрэгжүүлж байна.

Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр олон улсын чиг хандлагад нийцсэн, соёлтой, түргэн шуурхай, иргэддээ хүрсэн үйлчилгээгээр хангагдсан, баталгаатай бараа бүтээгдэхүүн бүхий худалдаа, үйлчилгээг орчин үеийн зах зээлийн зарчимд нийцүүлэн зохион байгуулах, дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжихэд чиглэсэн бодит эерэг үр дүн бий болно гэж үзэж байна.

Худалдааны салбарын эрх зүйн шинэтгэл, бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид, олон улсын төсөл, хөтөлбөрийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн санаачилга, идэвхтэй оролцоо чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт, амьдралд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй