Шууд Chart

Зээлийн батлан даалтын сан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хороотой хамтран ажиллана

2018-12-07 12:27:17

Санхүүгийн зохицуулах хороо бичил санхүүгийн байгууллагуудыг Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамруулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Зээлийн батлан даалтын сангийн удирдлага болон МХЗХҮХ, ББСБХ-ны удирдлага Хорооны ХЗХГ, ББСБГ-ын удирдлага, холбогдох албан хаагчид хамтарсан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд бичил санхүүгийн байгууллагуудыг хамруулах ажлыг эрчимжүүлэх, орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хороотой хэрхэн хамтран ажиллах талаар болон бусад тулгамдсан асуудлаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үр дүнд ойрын хугацаанд мэргэжлийн холбоод, ББСБ, ХЗХ-дод сангийн үйл ажиллагааны талаар сургалтыг зохион байгуулж, Зээлийн батлан даалтын сантай гэрээ байгуулан ажиллах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бичил санхүүгийн байгууллагуудын удирдлагуудыг мэдээллээр хангах, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр дүрэм, журамдаа шаардлагатай өөрчлөлтийг тусгах ажлыг хийхээр талууд тохиролцлоо.

Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даах үйл ажиллагаа эрхэлдэг ашгийн бус байгууллага бөгөөд дараах холбоосоор орж тус байгууллагын талаар https://www.lgf.mn/ дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.


Зээлийн батлан даалтын сан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хороотой хамтран ажиллана  
Үзсэн: 25 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй