Шууд Chart

Сүүлийн жилүүдэд картын гүйлгээ өсч, АТМ-ын гүйлгээ эрс буурчээ

2018-12-07 15:40:13

 Арилжааны банкуудын хамгийн бага дүнтэй 1 сая төгрөг хүртэлх гүйлгээг 3 сая төгрөг, бусад гүйлгээг цаг хугацаа, мөнгөн дүнгийн хязгаарыг өсгөжээ. Энэ нь картын гүйлгээ өсч ,АТМ-ын гүйлгээ буурсантай холбоотой гэнэ.

Жилээс жилд хүн ам төлбөр тооцоог бэлэн бусаар хийх, цахимжиж байгааг банкны салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал Монгол улсын хэмжээнд арилжааны банкуудын 4 сая ширхэг карт хэвлэгджээ.Үүнээс идэвхтэй ашиглагдаж байгаа 1.5 сая ширхэг байдаг гэнэ. Харин орон нутгийн хэмжээнд1,2 сая ширхэг картыг харилцагчид эзэмшдэг бөгөөд 350 мянга орчим нь идэвхтэй ашиглагддаг гэсэн статистик тоо баримт байна.Цаашид энэ тоог улам нэмэгдүүлэх зорилгын дор “Цахим эринд-Цахим төлбөр тооцоо” аянг хэрэгжүүлээд байна. Ингэснээр цахим эринд цахим төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх дэвшилтэд шийдэл зэргийг нийтэд үнэн зөв мэдээлэх, таниулан сурталчлахад чиглэн ажиллаж байна. 

Монгол Улсын Үндэсний төлбөрийн систем нь 3-н суваг, системээр явагддаг. 1. Их дүнтэй төлбөрийн систем буюу Гурван сая төгрөгөөс дээш дүнтэй банк хоорондын гүйлгээ, Бага дүнтэй төлбөрийн систем буюу гурван сая төгрөг ба түүнээс доош дүнтэй банк хоорондын гүйлгээ, Гүйлгээг бодит цагийн горимд дамжуулах буюу 24 цагийн АТМ, Төлбөрийн картын систем буюу пост машин Бүх банкны төхөөрөмжүүд дээр бүх банкны карт унших зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Тэгвэл дээрх аяны хүрээнд шилжүүлэг, банк хоорондын гүйлгээ, гүйлгээний дээд доод хязгаарыг нэмж, үйлчилгээний цаг хугацаа чирэгдэлгүй болгожээ.


Аяны хүрээнд цахим хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд барьж буй бөгөөд энэ нь нэг талаас иргэд, хэрэглэгч нь Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын үйл ажиллагааг уялдуулахад оршиж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сүүлийн жилүүдэд картын гүйлгээ өсч, АТМ-ын гүйлгээ эрс буурчээ  
Үзсэн: 43 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй