Шууд Chart

Долоон настай Ч.Маргад охин олон улсын тэмцээнд аваргалав

2018-12-11 10:31:37

Соробан сампингийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн Малайз улсад болж өнгөрлөө. Нийт 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон Тольт сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, Ч.Маргад охин аваргалжээ.  

Сонирхуулахад, Ч.Маргад ѳнгѳрсѳн оны гуравдугаар сараас хойш соробан сампингаар хичээллэж эхэлжээ. Энэ хугацаанд 1800 орчим хүүхэд өрсөлдсөн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авчээ.

Харамсалтай нь олон улсын тэмцээнд оролцогчдын зардлыг ар гэрээс гаргах ёстой аж. Ч.Маргадын ээжийн хувьд харааны бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй учир улсаас өгдөг тэтгэмжээр амьжиргаагаа залгуулдаг аж.

Харин "Эвсэг" компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ээж, охин хоёрын дээрх тэмцээнд оролцох бүх зардлыг гаргажээ.

Соробан сампингийн олон улсын аварга Чинбатын Маргад охин маргааш 14:30 цагт эх орондоо бууна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Долоон настай Ч.Маргад охин олон улсын тэмцээнд аваргалав  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй