Шууд Chart

Дуучин Бейонсе Энэтхэгийн толгой баяны охины хуриманд уригджээ

2018-12-11 11:04:49

Поп од Бейонсе “Reliance Industries” корпорацийн эзэн, (“Forbes” сэтгүүлийн мэдээллээр Энэтхэгийн толгой баян) тэрбумтан Мукеш Амбанийн охины хуриманд уригдан ая дуугаа өргөжээ.

27 настай Иши Амбани 33 настай бизнесийн магнат Ананд Пирамтай Удайпур хотод гэрлэсэн аж.

Залуу хосод зориулсан бэсрэг концертод Бейонсе “Perfect”, “Crazy In Love” зэрэг хит дуугаа дуулжээ.

Алдарт дуучны даашинзыг Энэтхэгийн ууган, мөн хамгийн алдартай моодны брэнд “Jashan” зохион бүтээсэн аж.

Харин түүний малгай, ээмэг зэрэг чимэглэлийг стилист Марни Сенофонте сонгожээ. 

Хур баян Мукеш Амбани охиныхоо хуриманд Бейонсег нэлээд их хэмжээний мөнгө төлж урьсан нь үүгээр тодорхой харагдана.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Бейонсе Энэтхэгийн толгой баяны охины хуриманд уригджээ   
Үзсэн: 388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй