Шууд Chart

Бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол 29 бүртгэгджээ

2018-12-15 09:45:04

Орхон аймгийн прокурорын аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бага насны хүүхэд, насан хүрээгүй хүн жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдлыг орон нутаг дахь эмнэлэг, сургууль зэрэг байгууллагуудаар явж судалгаа хийжээ.

Судалгаагаар тус аймгийн хэмжээнд 2017, 2018 оны 10 сарын байдлаар бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн 29 тохиолдол бүртгэгдсэн байна.

Дээрх судалгааг үндэслэн аймгийн хэмжээнд бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол бүрийг Цагдаагийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газрууд хоорондоо мэдээлэл солилцож, хуульд заасан холбогдох ажиллагаа явуулж прокурорын хяналтад ирүүлж байхыг чиглэл болгосон гэж Орхон аймгийн прокурорын газраас мэдээлэв.


Бага насны хүүхэд, насанд хүрээгүй хүн жирэмсэн болсон, үр хөндүүлсэн, төрсөн тохиолдол 29 бүртгэгджээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй