Шууд Chart

Сирийн эрх баригчид дайны үеэр ангиасаа оргосон цэргийн албан хаагчдад өршөөл үзүүлэв

2018-12-15 10:16:56

Дайны үеэр цэргийн анги нэгтгэлээ орхисон Сирийн 16.5 мянган цэргийн албан хаагчид тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын зарлигаар өршөөл үзүүлэхээр болжээ. Сирийн цэргийн прокурор Мухаммед Ганжу Хасан энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ.

Тэрбээр “Өршөөл 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс хүчин төгөлдөр болж байгаа. Өршөөл гарав уу, үгүй юу оргосон цэргүүд Сирийн эрх баригчдаас өршөөл хүсэх болсон. Одоогийн байдлаар дайны үеэр цэргийн ангиа орхисон 16.5 мянга гаруй хүнийг өршөөгөөд байна” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Арабын бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт байгаа оргодлууд Ерөнхийлөгчийн зарлиг хүчинтэй болсноос хойш 4 сард багтаж өршөөл хүсэх эрхтэй. Харин эх орноо орхин явсан албан хаагчдын хувьд өршөөлийн хугацаа 6 сар байна” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 

Өршөөлийн зарлиг гарснаар Дамаскт л гэхэд өдөрт дунджаар 100-аад хүсэлт хүлээн авч буй аж. Өршөөлд багтсан цэргийн албан хаагч нэг хоногийн дотор өөрийн алба хааж байсан цэргийн ангидаа буцаж очих ёстой юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сирийн эрх баригчид дайны үеэр ангиасаа оргосон цэргийн албан хаагчдад өршөөл үзүүлэв   
Үзсэн: 1015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй