Шууд Chart

"Баян-Алдар" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2018-12-21 13:28:29

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Баян-Алдар" ХК нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "Монгорүматрикс Гинко" ХХК-тай нэгдэхээр шийдвэрлэсэн байна. 

Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах  хүсэлтийг хүлээн авч эхлэх огноо: 2018 оны 12-р сарын 24-ны өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2019 оны 2-р сарын 4-ний өдөр

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 642 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Баян-Алдар" ХК  болон харилцдаг үнэт цаасны компанид хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Баян-Алдар" ХК : УБ, ЧД, 1-р хороо Аризона төв 12 тоот, Холбогдох утас: 70113980, 88008702

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Баян-Алдар" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн анхааралд   
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй