Шууд Chart

Хулсны баавгайнууд залхуу болжээ

2018-12-21 15:31:27

Хятадын Юннань мужийн Зэрлэг амьтны хүрээлэнгийн хоёр панда буюу хулсны баавгайнууд залхууч болсон гэнэ. Учир нь хулсны хэрэглээ нь огцом нэмэгдсэнээс гадна дээрх амьтад хөдөлгөөн хийхээ больжээ.

Эл хоёр баавгай өмнө нь 60 кг хулс хэрэглэдэг байсан бол өдөр ирэх тусам нэмэгдсээр 100 кг болжээ.

Сонирхуулахад, Зөвхөн урд хөршид байдаг хулсны баавгай устах аюулд ороод байсан ч БНХАУ-ын төр засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулсаны үр дүнд устах аюулд орсон амьтдын жагсаалтаас 2016 онд хассан. Тус улс байгальд амьдарч буй хулсны баавгайн тоог нарийвчлан гаргаагүй бөгөөд өдгөө дэлхийд 1600-3000 орчим панда байгаа аж.

Тэгвэл дэлхийд ганцхан Монгол амьдардаг мазаалай өдгөө 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн юм.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хулсны баавгайнууд залхуу болжээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй