Шууд Chart

Ундаа, шүүс хүүхдийн шүдний "дайсан"

2018-12-25 10:00:00

Төрөл бүрийн жимсний орцтой, өнгө бүрийн, олон янзын аминдэмтэй гэгддэг ундаа, жүүс хүүхдийн шүдний "дайсан" болохыг дэлхийн эмч нар анхааруулж байна.

Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ шүд нь солигдоод шинэ шүд ургачихна гэж эндүүрэн тайвшрах нь элбэг байдаг. Хүүхэд анх яаж шүдэлнэ тэр нь цаашдын шүдний эхлэл болно. Тиймээс сүүн шүднээс нь л анхаарч хамгаалах хэрэгтэй аж.

Зургаа, долоон нас хүртэлх хүүхдийн шүд их өвчлөх болсныг эмч нар ундаа, жүүсний хэрэглээтэй холбон тайлбарлаж байна. Жүүсэнд хүчлийн концентраци ихээр агуулагддаг бөгөөд энэ нь шүдний пааланг сүйтгэдэг ажээ. 

Тиймээс байнга жүүсээр хүүхдээ “угждаг” эцэг, эхчүүдэд ийм төрлийн ундаа уулгах бол дарсан жимс буюу компотны шүүс өгөхийг зөвлөж байна.

Зөвхөн ундаа, жүүс ч бус төрөл бүрийн амттан, чихэр, ирис хүүхдийн шүдний өвчлөлд багагүй нөлөөлдөг байна. Хүүхдийнхээ шүдийг эрүүл байлгахыг хүсвэл өдөрт хоёр удаа хоолны дараа тогтмол шүдийг нь цэвэрлүүлэх хэрэгтэй.

Хамгийн гол нь оройд шүдийг нь цэвэрлүүлэлгүй унтуулж болохгүй. Учир нь хүн унтаж амрах үед болон хөдөлгөөнгүй үед амны хөндийн нянгууд идэвхжиж, үрждэг байна. Ам зайлагчийг зургаан наснаас хойш хэрэглүүлэх ёстойг мөн анхааруулжээ. 




Ундаа, шүүс хүүхдийн шүдний "дайсан"   
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй