Шууд Chart

Ц.Шаравжамц: Энэ жилийн шилдгийн шилдэг тамирчид Г.Угалзцэцэг, Э.Содномпилжээ байсан

2018-12-26 10:20:48

Монголын үндэсний олимпийн хорооны "Бөртэ Чоно-2018" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт болж шилдгүүдээ тодруулсан. Энэ арга хэмжээний үеэр өнгөрөгч оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдоч Л.Отгонбаатар, шилдэг эрэгтэй тамирчнаар Э.Цэндбаатар (бокс) Ө.Дүүрэнбаяр (жүдо), харин шилдэг эмэгтэй тамирчнаар О.Насанбурмаа (чөлөөт бөх), Г.Нандинзаяа (буудлага), шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Монгол Улсын 11 удаагийн аварга, боксчин М.Нандинцэцэг шалгарсан. М.Нандинцэцэг энэ онд Азийн наадмаас хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн хүрэл медаль хүртэж, ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны эмэгтэй боксчин болсон юм. Тэрбээр мөн  “Бөртэ Чоно-2018" ёслолын шилжин явах цомын эзнээр тодорсон билээ.

Тэгвэл эл шагнал гардуулах ёслолын дараа Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрээ нийтэлжээ. Тэрбээр “Ирэх жилээс Биеийн тамир, спортын газар шинэ жилээ өргөжүүлж спортын салбарынхаа шилдгүүдийг олимпийн болон олимпийн бус эрүүл болон пара, оюуны, мэргэжлийн гэж ялгахгүйгээр шалгаруулахгүй бол болохгүй шинжтэй байна. Биеийн тамир, спортын газрын шигшээ багийн алба, холбоодын гаргасан амжилтаар Олимпийн хороо шоудаад байгаа нь онцгүй санагдаж байна шүү. Ядаж шударга үнэлж, шоудвал дуугүй өнгөрөх байлаа. Энэ жилийн хувьд шилдгийн шилдэг тамирчид энэ хоёр байсан гэж бодож байна. Миний бодол учраас санал нийлэхгүй хүн байвал сайхан шүүмжилж болно шүү” хэмээгээд “Рио 2016" паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Г.Угалзцэцэг нарын зургийг постолжээ.

Паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Э.Содномпилжээгийн хувьд энэ оны хоёрдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон Пара пауэрлифтингийн Дэлхийн цомын АШТ, өнгөрсөн есдүгээр сард Япон улсын Китакюүшюү хотод болсон Пара пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Харин олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг энэ сард Тайландад болсон Бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр төрөлд аваргалсан билээ.

Дашрамд дуулгахад, Хөвсгөл аймгийн ИТХ-аас нутгаас нь төрөн гарсан бодибилдинг, фитнессийн тамирчин, дэлхийн дөрвөн удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгийг Монгол Улсын гавьяат тамирчинд тодорхойлжээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ц.Шаравжамц: Энэ жилийн шилдгийн шилдэг тамирчид Г.Угалзцэцэг, Э.Содномпилжээ байсан  
Үзсэн: 3254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 19:19
Yg zow ugalztsetseg bol hangalttai blaa shdee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 16:23
ХӨВСГӨЛИЙНХ МУГТ СОДНОМПИЛЖЭЭГЭЭ ДУРСАХГҮЙ ЮМА ЭНЭ ЗАЛУУ ЭЦЭГ ГЭДЭГ ХҮНЭЭС ТӨРСӨН ЭЦЭГ НЬ ХӨВГӨЛ БҮР НУТГИЙН ЗӨЛӨЛИЙН ДАРГА ХИЙЖ БСАН ХҮН ДЭЭ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 12:48
Harin tiim bhad nohduud toohgui bgaa ni hovsgol nutagt haltai daa nutgiin zovlold
Зочин [127.0.0.xxx] 2018-12-27 23:06
Харин ч харж үзэж байр өгсөн байх шүү бусад хөвсгөлын тамирчдад бол хатуу хэлэхэд сэтэрхий тэвнэ сиймхий хадаг ч өгөөгүй байх шүү
Doping [127.0.0.xxx] 2018-12-26 13:53
Doping hereglehiig zovshoordog holboonii temtseen shude
Ts [127.0.0.xxx] 2018-12-26 14:06
Za boliochdee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 13:34
Допинг хэрэглэдэг учраас гавьяат ч өгдөггүй гэсэн шүү
Oli [127.0.0.xxx] 2018-12-26 13:20
Doping heregledeg sport demii bh Doping taria geed bodibilgingiin ene holbooni tamirchid hereglenee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-26 12:55
Saihan sanaa bna hunii amjilt il tod bhad orhigdyylj bolohgui demjij bnaa

Бидэнтэй нэгдээрэй