Шууд Chart

Хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ

2018-12-26 11:18:16

Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг худалдааны бөөний төвүүдэд хийж баярын өдрүүдэд худалдан авалт ихсэхтэй холбогдуулан хүнсний аюулгүй байдлаа хангаж, дотоод хяналтаар бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа зэргийг шалгаж, ард иргэдэд эрсдэлгүй бүтээгдэхүүнээр үйлчилэх зэрэг зөвлөмжүүд болон аймгий Мэргэжлийн хяналтын газрын даргын албан даалгаврыг өгч ажиллалаа.

Шалгалтын үeд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн 376950 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллав. Шалгалт үргэлжилж байна.


Хугацаа нь хэтэрсэн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хураан авчээ  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй