Шууд Chart

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хувьцааны захиалга 66 хувиар давж биелжээ

2018-12-26 14:06:13

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” нь  нийт хувьцааны 2.7 хувь  буюу  3 сая гаруй ширхэгийг  Монголын  зах зээлд  амжилттай  арилжаалсан. Тус компанийн хувьцааны захиалга 66 хувиар давж биелж байсан юм.  Монголын хөрөнгийн зах зээлд  “Давхар бүтгэлийн журам” хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа гадаад зах зээлд арилжаалагддаг хувьцаа монголд давхар арилжаалагдсан үйл явдал  болсон. 

Тиймээс ч 2018 оны хөрөнгийн зах зээлд гарсан гол үйв явдлын нэгээр тооцогдож байгаа юм.  Ийм байдлаар  МУ-д үйл ажиллагаа явуулдаг, ОУ-ын зах зээлд гарсан компаниудыг монголд  хувьцаагаа давхар арилжаалах,  монголчууд эдгээр арилжаанд оролцон хувь хүртдэг байх бодлогыг төрөөс барьж байгаа. Тэгвэл цаашид  холбоголх журмыг улам боловсронгуй болгох ажлууд бий гэж Санхүүгийн зохицуулах хороо үзэж байна.  Тус хорооны газрын дарга Б.Лхагвасүрэн:

Албан бус мэдээгээр ирэх онд мөн Торонто, Хонконг  зэрэг биржид  хувьцаагаа арилжаалдаг 2-3 компани монголд арилжаа хийхээр  төлөвлөж буй мэдээ байна.


"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хувьцааны захиалга 66 хувиар давж биелжээ  
Үзсэн: 315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй