Шууд Chart

М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн дээд амжилтад бүртгэжээ

2018-12-31 11:12:54

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн дээд амжилтад бүртгэжээ.

Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 44 удаа түрүүлээд байгаа юм. Мөн энэ оны нэг, гурав, долдугаар сарын башёд түрүүлсэн билээ.

Хакүхо макүүчи зиндаанд хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон удаа дараалан түрүүлсэн, хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн бөхийн амжилтыг эзэмшдэг юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргалын амжилтыг Гиннесийн дээд амжилтад бүртгэжээ  
Үзсэн: 4488 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй