Шууд Chart

2018 онд хувьцааны арилжаа түүхэнд дээд хэмжээнд хүрлээ

2018-12-31 18:01:22

Улиран өнгөрч буй 2018 онд "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 6 шинэ үнэт цаасыг бүртгэж арилжсан, анхны давхар бүртгэлийг зах зээлд нэвтрүүлсэн, даатгалын салбарын компаниудын үнэт цаасыг бүртгэсэн зэрэг амжилт бүтээлээр дүүрэн байсан билээ. 

Энэхүү амжилтуудыг бататган энэ онд нийт 210 тэрбум төгрөгийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн нь мөн түүхэн дээд амжилт боллоо. Энэ нь өмнөх түүхэн дээд үзүүлэлт болох 2012 оны үзүүлэлтээс даруй 45 хувиар өссөн дүн юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 


2018 онд хувьцааны арилжаа түүхэнд дээд хэмжээнд хүрлээ  
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй