Шууд Chart

Рой Чепмен Эндрюсийн тухай сонирхолтой бичлэг

2019-01-07 14:18:58

1910 оны эхээр Монгол нутгаар аялж асан Америкийн нэрт археологич Рой Чепмен Эндрюсийн тухай бичлэг өдгөө түүхийн нэн чухал баримт болон үлджээ. Тус бичлэгт Эндрюс өндөр Гонгортой гар барин уулзаж байгаа дүрс мөнхрөн байдаг.

Рой Чепмен Эндрюсийн тухай товчхон сонирхуулахад, бүх тивийн амьд амьтан анх Ази тивд үүсч бий болоод бусад тивүүд рүү тархсан гэсэн онолыг батлах зорилгоор 1918-1925 онуудад Америкийн байгалийн түүхийн музейгээс Монголд зохион байгуулсан Төв Азийн гурван удаагийн экспедицийг тэрбээр толгойлж байжээ. Тэрээр анх 1918 оны есдүгээр сард Хүрээнд ирсэн байдаг.

Түүний тэмдэглэлд, хүрээнд 10 мянган хятад, 2000 орос, 50 мянган монгол, тэдгээрийн 35 мянга нь лам нар амьдардаг хэмээн бичигдэн үлджээ.

Эндрюс Монголын улс төрийн байдлыг “Биднийг Хүрээнд байсан 1922 оны тавдугаар сар бол нөхцөл байдал жигдрээгүй байсан үе байлаа. Барон Унгерн хэдэн зуун еврей, большевикуудыг хүйс тэмтэрсэн, улаан оросууд Хүрээг эзэлсний дараа түүний бодлогыг эсэргүүцсэн монголчуудыг системтэйгээр цэвэрлэх ажил эхэлсэн, энэ нь терроризмын үргэлжлэл байв. Хэн ч гэсэн ямар нэгэн хэрэгт сэжиглэгдэн шоронд орж болох байв. Зарим нь ямар хэрэг хийж хуулийг зөрчсөнөө мэдэхгүй хэдэн сараар ч байх тохиолдол ердийн байв. Биднийг ирэхээс өмнөхөн ГЯЯ-ны сайд цаазлуулсан байв. Миний хуучны найз Дотоод яамны сайд сэжиглэгдэн хараанд байв.

Түүнтэй би нэгэн өдөр уулзсан. Маргааш нь очтол түүний гэр ундуй сундуй болсон байв. Түүнийг тэр шөнө цаазалсан байжээ. Зөвхөн монголчууд биш гадаадынхан, түүний дотор америкчууд ч хүнд байдалтай байв. Аллага, гэнэтийн үхэл гудамжинд хэнийг ч хүлээж байв” хэмээн бичиж байсан аж. 

Эдгээр аяллын дараагаар түүнийг “Монголын Эндрюс” гэж нэрлэх болжээ. Түүний бүтээлүүд нь тухайн үеийн Монголын гадаад, дотоод нөхцөл байдлыг харуулж, Монголын тухайн үеийн улс төрийн байдлыг үнэлж цэгнэх үнэтэй чухал баримт болсон байдаг.


Рой Чепмен Эндрюсийн тухай сонирхолтой бичлэг   
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй